Сэлэнгэ аймгийн Засаг дарга ахмад буурлууддаа баяр хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-01 22:10:42

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Засаг дарга ахмад буурлууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.


Эрхэм хүндэт ахмад настан, азай буурлууддаа баярын мэнд хүргэе.

Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд залуу нас, хүч хөдөлмөрөө зориулан энэ цагийн сайн сайхан бүхнийг бидэнд авчирсан азай буурлууд та бүхэндээ Олон улсын Ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэж мэндчилье.

Өрх гэр бүл, үр хүүхдүүдийнхээ аз жаргалын тулгуур болсон өтгөс буурлууд та бүхэн минь эргэх цагийн эргэлтэд бид бүхнийхээ түшиг нь болж яваарай.

Бурхан ухаантай буянтай буурлууддаа баяр жаргалаар дүүрэн байж урт удаан наслахыг хүсэн ерөөе.

相关新闻