Говьсүмбэр аймагт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-05 14:21:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймагт өнөөдөр эхэлж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд тус аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 11-ний 20.00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.


Говьсүмбэр аймаг нь 5.5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй, говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Жилд унах хур тунадасны хэмжээ говийн бүсийнхнээс илүү байдаг онцлогтой бөгөөд сүүлийн жилүүдэд гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлтийн давтамж өсөх болжээ. Тиймээс тус аймагт ийм үед хариу арга хэмжээ авах чадварыг бэхжүүлэх, төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил хоорондын түншлэл хамтын ажиллагааг сайжруулах, ард иргэдийг гамшгаас хамгаалах ажилд татан оролцуулах зорилгоор дээрх сургалтыг зохион байгуулж буй юм.


Энэ үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, бүлгээр ажиллах, хээрийн эмнэлэг дэлгэх, аврах ажиллагааны дадлага сургууль зохион байгуулна.

相关新闻