Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэг үүдээ нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 59 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж 280 хүүхдийн хүчин чадалтай шинэ барилгыг ашиглалтад орууллаа.
Уг цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу
2018-2019 онд Барилгын хөгжлийн төв хяналт тавьж 4.0
тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Хаппи бюлдинг” ХХК барьж гүйцэтгэжээ.
Шинэчлэн барьсан цэцэрлэгийн 12 бүлэгт 420 хүүхэд хүмүүжиж 50
багш, ажилтан ажиллаж байна. Зуун хүүхдийн хүчин чадалтай, 1968
онд баригдсан хуучин барилгыг Мэргэжлийн хяналтын байгууллага цаашид ашиглах боломжгүй гэж дүгнэсэн тул ийнхүү шинээр барьсан байна.