Хил даван орж ирсэн түймрийг унтраав
МОНГОЛЫН МЭДЭЭУвс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн нутгаар ОХУ-ын талаас хил даван түймэр орж ирснийг холбогдох албаны хүмүүс шуурхай ажиллан унтраажээ.
Хилийн 216-217 дугаар тэмдэгтээр хээрийн түймэр хил даван орж ирсэн тухай дуудлага энэ сарын 20-нд иржээ. Үүний дагуу Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах Хилийн 0311 дүгээр ангийн 3, 4 дүгээр заставын 43 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 26 иргэн ажиллаж, бүрэн унтраасан байна.
Мөн энэ сарын 20-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан галыг Хилийн 0146 дугаар ангийн 20 дугаар отрядын 65 албан хаагч, 7 автомашин, орон нутгийн 19 иргэн ажиллаж бүрэн унтраажээ.
Түүнчлэн Увс аймгийн Сагил сумын Баянзүрх баг болон Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багт гарсан түймэрийг унтраахаар онцгой байдлын 23 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Ч.Ариунболд
注释