Визийн хугацааг 30 хүртэл хоногоор сунгах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-10-11 19:08:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад жуулчлалаар болон түр хугацаагаар ирсэн гадаадын иргэний визийн хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах боломжтойг Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-аас мэдээлж байна.

Ингэхдээ 90 хоногийн дотор сунгах юм байна. Виз сунгуулах хүсэлтээ ГИХГ-т гаргаж, мэргэжилтнээр шалгуулаад сунгахыг зөвшөөрсөн тохиолдолд тэмдэгтийн хураамжийг 1-7 хоногоор болон түүнээс дээш хугацаагаар төлөх юм. Визийн хугацааг сунгахад:

  • Уригч байгууллагын (байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэний визийг сунгах үндэслэл бүхий) албан бичиг,
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/,
  • Мэдүүлгийн хуудас №1,
  • 3.5×4.5 хэмжээтэй, сүүлийн 6 сард авахуулсан нэг хувь цээж зураг,
  • Паспорт түүний хуулбар,

Хувь хүн жуулчны визтэй ирсэн тохиолдолд:

  • Мэдүүлгийн хуудас:
  • 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг /сүүлийн 6 сард авахуулсан/,
  • Паспорт, түүний хуулбар зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлэх юм байна. 
相关新闻