Үлийн цагаан оготнотой тэмцэхэд 80 сая төгрөг шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-13 09:36:55

Булган аймаг энэ хавар 50 мянган га талбайд үлийн цагаан оготнотой энгийн механик аргаар тэмцэл хийхээр ХХААЯ-нд саналаа хүргүүлээд байна.

Үүнд 80 сая төгрөг шаардлагатай юм байна. Гэвч энэ хүссэн хэмжээгээр хөрөнгө ирэх эсэхийг мэдэхгүй гэж Булган аймгийн ХАА–н газрын Мал үржлийн тасгийн дарга  н.Жавзандолгор мэдээллээ. 

Булган аймгийн Рашаант, Сайхан, Баян – Агт, Хишиг – Өндөр, Орхон, Гурванбулаг, Бүрэгхангай сумдад өнгөрсөн хавар,  зуны улиралд үлийн цагаан оготно бэлчээрийг маш ихээр сүйтгэж байсан. Тухайн үед орон нутгийн 460  сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үлийн цагаан оготнотой тэмцэхээр төлөвлөгөө гаргасан боловч эдийн засгийн хямрал болсонтой холбогдуулан Сангийн яамнаас үлийн цагаантай тэмцэх хөрөнгийг олгоогүй юм. Төслийн хөрөнгөөр, малчдын санаачлагаар бага зэрэг тэмцсэн нь нэг их үр дүнгээ өгөөгүй байна.

П.Батням

                                                                                                                            

相关新闻