ЕБС-ийн 43 мянган сурах бичгийг худал мэдүүлэн хил нэвтрүүлэхээр завджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэн "З" нь ЕБС-ийн VI ангийн 43 060 ширхэг англи хэл, түүхийн хичээлийн сурах бичиг, хүүхдийн 12 нэр төрлийн тоглоомыг дэвтэр хэмээн худал мэдүүлэн Замын-Үүд хилийн боомтоор оруулж ирэхээр завджээ.
Эл хэргийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч энэ сарын 22-нд илрүүлэн
шалгаж байна. Дээрх сурах бичгийг “Очир пресс” ХХК-д хэвлэв” гэсэн
шошготой хэвлэсэн байжээ. Тус компани нь БСШУЯ-тай сурах бичиг хэвлэх гэрээтэй
бөгөөд хилийн хяналт шалгалтаас зайлсхийсэн, хуурамчаар мэдүүлсэн зөрчилд Зөрчлийн
тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна. Сурах бичгийг одоогоор
гаалийн хяналтад саатуулаад байгаа аж.