46 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын техник хөнгөлөлттэй зээлээр авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-23 12:17:39
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд нийт 15.4 сая евро буюу 46.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах зориулалтын 71 нэгж, техник нийлүүлэх гэрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Беларусь Улсын Борисов хот дахь “ПОЖСНАБ” ХХК-ийн захирал Дерябин Олег Александрович нар өчигдөр гарын үсэг зурлаа.


Уг төслийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр өнгөрсөн онд шийдвэрлэсэн юм.


Ингэснээр улсын хэмжээнд ажиллаж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудад MNS 6412:2013 стандартын дагуу гал түймэр унтраах зориулалтын автомашины хангалт 14.4 хувиар нэмэгдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  



相关新闻