Агаарын бохирдлыг бууруулах ажилд мэргэжлийн хяналтын 500 албан хаагч оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-01-03 13:28:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын түүхий нүүрсийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НМХГ-ын 500-гаад албан хаагч 5 чиглэлээр хяналт шалгалтын обьектод хуваарилагдан ажиллаж байна.


1. НМХГ, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, НОБГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамтарсан шуурхай штаб нийслэл, дүүргүүдэд байрлаж, албан хаагчид хуваарийн дагуу 24 цагаар ажиллаж байна. Төв штаб нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт байрлаж, 70128012, 98807012 дугаарын утсаар угаарын хийн хордлогын дуудлага мэдээллийг авч, хийн хордлогын учир шалтгааныг тодорхойлох, түүхий нүүрс түлсэн, хот руу оруулж ирэхээр завдсан зөрчил мэдээллийг нэгтгэж, ҮАБЗ, ТЕГ, Нийслэл зэрэг холбогдох төрийн байгууллагуудад яаралтай хүргэх мэдээлэх үүрэгтэй.
2. Сайжруулсан түлшний үйлдвэрлийн хүртээмж, савлагаа, худалдаа, эрэлт нийлүүлэлтийг судлах зорилгоор "Тавантолгой ХХК"-ийн дундын борлуулалтын 27 цэг, жижиглэн борлуулалтын 347 цэг
т хяналт тавьж ажиллаж байна. Албан хаагчид долоо хоногийн 1,3,5 дахь өдөр борлуулалтын цэгүүдэд, 2,4 дэх өдөр дундын цэгүүдэд хүрч холбогдох арга хэмжээ авч ажиллах юм.
3.
Тавантолгой ХХК” 24 цагаар ажиллаж буй албан хаагчид үйлдвэрлэлийн технологийн процесст хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, бүтээгдэхүүний нөөц түгээлт хадгалалтыг хянаж, тоо бүртгэлийг хийж, мэдээллийг Нийслэлийн Төв штабт хүргэдэг.
4. Авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоо
нд ажиллаж буй албан хаагчид нийслэлд орж, гарч буй тээврийн хэрэгсэлд 24 цагаар хяналт шалгалт хийж, түүхий нүүрс нийслэлд оруулж ирэхээр завдсан үйлдлийг таслан зогсоож, Амгалангийн дулааны цахилгаан станцад буулгуулж, зөрчил гаргасан аж ахуй нэгж, иргэдэд Зөрчлийн хуулиар арга хэмжээ авч ажиллаж байна.
5. Агаарын чанарын хэлтсээс нүүрс түлэх зөвшөөрөлтэй 243 обьектын 389 зуух, янданд утааны шүүлтүүр тавиулах, зөвшөөрөгдсөнөөс илүү хэмжээгээр түүхий нүүрс оруулж ирсэн эсэх зэрэг асуудалд байнгын хяналт тавьж байна.


 

 

相关新闻