Аймаг 9 тэрбум 794.0 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 8129.2 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 9794.0 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 120.5 хувиар биелүүлжээ.
Харин улсын төвлөрсөн төсвийн
шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор Архангай аймаг 2019 онд 18882.1 сая төгрөгийн орлого
төвлөрүүлэхээс 20547.0 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 108.8 хувиар
биелүүлсэн байна.
Төсвийн орлогын төлөвлөгөөг бүх сум 109.6 – 209.1 хувиар биелүүлсэн байна.
Орлогыг нэр төрлөөр нь рашаан ус
ашигласны төлбөр, бууны татвараас бусад нэрийн орлогуудыг 100.7 – 321.6 хувиар
давуулан биелүүлжээ.
Аймгийн төсвийн орлогын 52.3 хувийг
тусламжийн орлогоор, 31.0 хувийг орлогын албан татвараар, 1.6 хувийг өмчийн
татвараар, 1.8 хувийг тусгай зориулалтын орлогоор /АТӨЯХ-ийн/, 5.3 хувийг
бусад албан татвараар, 6.2 хувийг татварын бус орлогоор, 1.8 хувийг хөрөнгийн
орлогоор бүрдүүлж байна.