Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-27 14:42:36

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас шинэ коранавирус болон аймгийн хэмжээнд дэгдэлт нь буурахгүй байгаа томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол, эрчимжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал тус газрын зүгээс шинэ коранавирус, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх  мэдээллүүдийг байршуулжээ. Тодруулбал олон нийтийн үйлчилгээний төв, зах, вокзал, банк, албан байгууллагуудад байршуулсан байна. Мөн иргэдэд гараа тогтмол савандаж угаах, өвчлөл гарсан оронд зорчихгүй байх, амны хаалт хэрэглэхийг уриаллаа. Түүнчлэн аймгийн аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга П.Сэлэнгэ "Томуу, томуу төст өвчин ба түүнээс урьдчилан сэргийлэх арга зам", "Бүгд найрамдах Хятад ард улсад бүртгэгдсэн шинэ Коронавирусын дэгдэлт" сэдвээр Цагдаагийн газрын алба хаагчдад сургалт зохион байгуулсан аж. Тэрээр мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгчээ.



相关新闻