Галыг бүрэн унтраажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-02-06 09:28:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ сарын 6-ны өдрийн 21:56 цагт Баянгол дүүргийн  16 дугаар хороо, Туулын 2 дугаар гудамжинд гэр, хаус шатаж байна гэсэн дуудлага иржээ.

Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллан галыг бүрэн унтраасан байна.

Дуудлагын дагуу очиход иргэн Г-ын 14х30 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн дээврийн хэсэг, 5 ханатай 2 гэр тус тус шатаж байжээ.


相关新闻