Сэлэнгэ аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид эмгэнэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-07 17:51:35

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон энэ цаг үед хүүхдүүд гэртээ асран хамгаалагчгүй үлдэх тохиолдол их байгаа тул бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хараа хяналтаа нэмэгдүүлэхийг эцэг эхчүүддээ Сэлэнгэ аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-аас уриалж байна.

Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байгаа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Н.Алтанзулын бага насны гурван хүүхэд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр харгалзах хүнгүйгээр гэртээ үлдсэнээс үүдэн харамсалтайгаар эндэж гэр бүлд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиогоод байна. Амь насаа алдсан 3 охины эцэг эх, өвөө, эмээ, гэр бүл төрөл төрөгсдөд Сэлэнгэ аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ын ажилтан албан хаагчдын зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.

相关新闻