Хоёр автомашин мөргөж зугтсан жолоочийг баривчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёр автомашин мөргөж ослын газрыг санаатай орхин зугтсан жолоочийг өчигдөр илрүүлэн шалгаж байгаа тухай Тээврийн цагдаагийн алба өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, өчигдөр 23 цагийн орчимд Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын уулзварт “Toyota Сorolla” загварын тээврийн хэрэгсэл “Toyota Prius” загварын хоёр автомашин мөргөсөн ноцтой осол гаргажээ. Улмаар буруутай этгээд ослыг орхин зугтасныг ТЦА-ны алба хаагчид Хан-Уул дүүргийн нутгаас шуурхай илрүүлжээ.