Хавдрын эсрэг аянд урлагийнхан нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-25 15:56:58

Монгол улс элэгний өвчлөл, хорт хавдар, В, С вирусын тархалтаар дэлхийн хэмжээнд дээгүүр байр эзэлж байгаатай холбогдуулан Монголын мэргэжлийн урлагийн байгууллага болох УДБЭТ, УДЭТ, ҮДБЭЧ, Улсын филармони, Хүүхэлдэйн театр нэгдсэн хандивын аяныг зохион байгуулах гэж байна.

Аяны хүрээнд байгууллага тус бүр ирэх сарын 14-нд өөрсдийн онцлог шинж бүхий тоглолт хийх юм. Тухайлбал, УДБЭТ-ын уран бүтээлчид үндэсний дууриудын нэг болох Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурь, УДЭТ-ынхан У.Шекспирийн “Ромео, Жульетта” сонгодог жүжиг, Улсын филармонийнхан 170 гаруй уран бүтээлчийн нэгдсэн тоглолтыг тус тус толилуулах юм.

Тоглолтоос олсон нийт орлогыг ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоног төхөөрөмж худалдан авах аяныг өрнүүлж буй “Элэг нэгтэн Монголчууд” санд хандивлах аж.

Элэгний хорт хавдрын уршиг, нас баралтыг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээний чадамжийг сайжруулах, ард иргэдэд зөв зохистой мэдээллийг түгээхтэй холбогдуулан соёл урлагийн салбарынхныг энэхүү аянд нэгдэхийг уриаллаа.

Ж.Болор

相关新闻