Тусгаарлагдсан иргэдэд ямар нэгэн зовуурь илрээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-01 19:46:54

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 12.00 цагаас хойших цаг үеийн мэдээллээр Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн, ямар нэг зовуурь илрээгүй байна.

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 64 иргэн ажиглалтад байгаа. Эдгээрийн 38 нь Улаанбаатар хотын, 11 нь Сэлэнгэ аймгийн, Орхон аймгийн зургаа, Хэнтий аймгийн гурав, Төв аймгийн хоёр, Дархан-Уул аймгийн харъяат хоёр иргэн байгаа бөгөөд эдгээр иргэдийг авч ирсэн Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төвийн хоёр жолооч хамт байгаа аж. Өнөөдрийн 17.00 цагийн байдлаар ОХУ-ын Хиагтын районд Солонгос улсаас ирсэн долоо, Япон улсаас ирсэн тав, Монгол Улсын нэг иргэн байгаа учраас дээрх иргэдийг хүлээн авах ажлын хэсэг томилогдон ажиллаж байна хэмээн аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил нөхцөл байдлын мэдээлэлдээ дурдлаа. 

相关新闻