Борц, монгол гутал үйлдвэрлэлийн хэмжээ буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-03-03 15:01:19

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн үйлдвэрийн газрууд энэ оны эхний 1 сард нийт 766.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 612.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн 8.7 хувиар, борлуулсан бүтээгдэхүүн 31.6 хувиар тус тус өсжээ.

Нийт үйлдвэрлэлийн 16.7 хувийг хүнс ундааны, 0.8 хувийг хэвлэлийн, 61.5 хувийг дулаан, эрчим хүчний, 10.6 хувийг усан хангамж, 1.9 хувийг модон эдлэлийн, 8.3 хувийг гутал хувцасны, 0.2 хувийг бусад үйлдвэрлэл эзэлж байна.

Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, нарийн боов, хэрчсэн гурил, бууз, түгээсэн цэвэр ус, дулаан, савхин гутал, эсгий шаахай, монгол дээлний үйлдвэрлэлийн хэмжээ 3.8- 218.2 хувиар нэмэгджээ.

Харин борц, монгол гутлын үйлдвэрлэлийн хэмжээ 1.3-38.5 хувиар буурсан байна. 

相关新闻