Сүм, хийдүүдэд мэдэгдэл хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 83 сүм, хийдэд өнөөдөр мэдэгдэл хүргүүлжээ.
Томуу, томуу төст өвчлөл болон дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж буй шинэ коронавирусний халдвар буурахгүй байгаатай холбогдуулан сүм, хийдийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 30-ныг дуустал түр зогсоогоод байгаа юм. Энэ хүрээнд Нийслэлийн онцгой комисс болон НМХГ-аас гаргасан шийдвэрийн мэдэгдлийг шашны байгууллагуудын удирдлагад хүргүүлсэн байна. Сүм, хийд, шашны байгууллагыг хянаж шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж НМХГ-аас мэдээллээ.