Өлзийт сумын хаагдсан зам давааг нээх ажилд залуус оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Өлзийт сумын залуус, оюутнууд нэгдэж Бодонт, Байшир багийн цасанд хаагдсан гол зам, даваа руу зам гаргах ажлыг санаачлан сумын ЗДТГ-тай хамтран хийж байна.
Сумын хэмжээнд хоёрдугаар сард 4 удаа цас орсны улмаас бусад сумаас хамгийн их буюу тал газраа 8-15 см, гуу жалгандаа 18-26 см, хунгар газартаа 25-40 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Үүний улмаас малчид өвс, тэжээлээ татан авах, мал бэлчээрт гарах боломжгүй болжээ.
Энэ цаг үед залуусын энэ санаачилга
нүдээ олсон ажил болж байгааг иргэд сайшаан дэмжиж хандив тусламж өгч байгаа аж.
Тухайлбал, сумын Соёлын төвийн хамт олон гэхэд зам гаргаж буй залуусыг халуун
хоол, цайгаар дайлжээ.