Сум алдсаны улмаас алба хаагч амиа алджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт сум алдсаны улмаас цагдаагийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, өнгөрсөн
сарын 21-ний өглөө тус аймгийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажил хүлээлгэж
өгөх үеэр сум алдаж, нэг алба хаагч шархадсан байна.
ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны
дарга цагдаагийн хурандаа О.Зоригт, “Энэ үйл явдал цэвэр санамсар
болгоомжгүйгээс болсон хэрэг. Цагдаагийн байгууллага нисдэг тэргээр шархадсан
алба хаагчийг Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлсэн боловч уржигдар буюу гуравдугаар
сарын 2-нд нас барсан. Бүх үйл явдал камерын бичлэгт хадгалагдаж үлдсэн. Буруутай албан тушаалтанд хариуцлага тооцно.
Уг хэргийг Авлигатай тэмцэх газар мөн шалгаж байгаа” гэлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төлөөлөгч ажилтан
цагдаагийн ахмад М.Мөнхшүр, “Бодлын хулгайч”, “37-р точка” кинонд тоглосон,
дуучин, жүжигчин Б.Батмэнд мансууруулах бодис хууль бусаар олж авсан,
хадгалсан, хэрэглэсэн гэх үндэслэлээр шалгагдаж байгаа нь үнэн. Одоогоор
шүүхийн шатанд явж байна. Мөн энэ сарын 21-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд
иргэн П өөрийгөө буудаж хороосон. Өвөрхангай аймагт 15 настай хүүхэд гэрээслэл
үлдээж өөрийнхөө амийг хороосон хэргүүдийг цагдаагийн газар шалгаж байгаа” гэв.
Б.Содгэрэл