Архангай аймгаас 2020 хонь хандивлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-03-04 16:19:44

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа тус улсын ард түмний "Ковид-19" халдварт өвчинтэй тэмцэхэд нь дэмжлэг болгож 30 мянган хонь хандивласан. Энэ санаачилгыг дэмжиж Архангай аймгаас 2020 хонь хандивлахаар боллоо.

Дээрх 2020 хонийг аймаг орон нутгийнхаа малчдаас хандиваар цуглуулах бөгөөд малчид ч энэхүү уриалгыг дэмжиж байгаа аж.

Архангай аймаг 2019 оны мал тооллогын дүнгээр 17.3 мянган малчин, мал бүхий өрхөд 6167.0 мянган толгой мал өвөлжиж байгаагаас 3321.3 мянга нь хонь байна.

相关新闻