Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын удирдлагуудад хариуцлага тооцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2020-03-07 12:20:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Батзориг нарын албан тушаалыг бууруулахаар шийдвэрлэсэн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэв.


Тодруулбал, өнгөрсөн сарын 21-ний өглөө тус аймгийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажил хүлээлгэж өгөх үеэр сум алдаж, цагдаагийн ахлах ахлагч “Б” шархдаж, улмаар эмнэлэгт хүргүүлсэн ч шархаа дийлэлгүй нас барсан юм. Уг хэргийг ЦЕГ-ын ажлын баг шуурхай шалгаж, өчигдөр буюу энэ сарын 6-нд, тус газрын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлжээ. Хуралдаанаас Н.Лхагвасайхан, О.Батзориг нарыг алба хаагчдадаа тавих өдөр тутмын хяналтаа сулруулсан, удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнээд албан тушаал бууруулсан бол тус газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Батсуурийг албанаас халж, хэргийг нь АТГ-аар шалгуулах болжээ.

相关新闻