Аймгийн хэмжээнд хяналтын 69 пост ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад коронавирусний халдварын анхны тохиолдол зөөвөрлөгдөн ирж бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг, аймаг, сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэгийг 2020.03.16-ны 07:00 цаг хүртэл зогсоосон шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд нийт 69 хяналтын постод цагдаагийн газраас 43, мэргэжлийн байгууллагуудаас 110 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар хяналтын постуудад нөхцөл байдал тайван байгаа бөгөөд ард иргэд Засгийн газрын гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэж, чирэгдэл үүсгэхгүй байгаа нь өндөржүүлсэн бэлэн байдалд өдөр шөнөгүй үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад ихээхэн дэм болж байна гэдгийг алба хаагчид хэлж байна.