Баавгайн сарвуу худалдахаар бэлтгэж байсныг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-12 18:42:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гурван тооны хүрэн баавгайг агнаж, 12 ширхэг сарвууг борлуулахаар бэлтгэж байсныг Төв аймаг дахь экологийн асуудал хариуцсан цагдаагийн алба хаагчид нэгдүгээр сарын 20-нд илрүүлэн мөрдөж байгаа тухай Экологийн цагдаагийн албаны цахим хуудсанд өнөөдөр мэдээлжээ.


Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Захарын даваа” гэх газраас иргэн А, З, Т, нар нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг зөрчиж, ховордсон амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайг зөвшөөрөлгүй агнажээ. 



Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар, хууль бусаар ан агнасан, эд эрхтнийг нь худалдсан, тээвэрлэсэн зэрэгт 5400 нэгжээс 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна. Түүнчлэн нэн ховор амьтныг барьж зориудаар тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан бол мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна. 

相关新闻