“Тахько” ХК 10 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-04-07 16:45:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжин туслах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэд Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, өнөөдөр “Тахько” ХК-иас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 10 сая  төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өглөө.

Тус компани  нь 1992 оноос үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа Монгол улсын Засгийн газар, Онцгой комисс болоод нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэв.

Мөн “Монгол дахь Хятад иргэдийн энхтайван, эв нэгдлийг дэмжих” ТББ-аас Улсын онцгой комисст  27 сая төгрөгийн өртөг бүхий 30 000 ширхэг амны хаалт хандивлалаа.

Тус нийгэмлэг нь 2017 онд байгуулагдсан бөгөөд сайн үйлсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Энэ үеэр хүнд цаг үед Монгол Улсын төр засаг, ард түмэн эв санаа нэгдэж БНХАУ-ын иргэдэд асар их туслалцаа үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэн, хүн бүр хариуцлагатай байснаар энэ өвчний ард гарна гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилсан юм. 

相关新闻