Шороон болон цасан шуурга шуурч эрс хүйтрэхийг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
нутгаар энэ сарын 18-наас цас орж, шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг аймгийн Ус,
цаг уур орчны шинжилгээний албанаас онцгойлон
анхаарууллаа.
2020 оны 4 дүгээр сарын
16-ны 20 цагаас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ
аймгийн нутгаар солигдмол
үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10
метр. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи
зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 18-20 градус дулаан байна.
2020 оны 4 дүгээр сарын
18-наас 2020 оны 4 дүгээр сарын 22-ныг хүртэлх 5 хоногийн цаг
агаарын урьдчилсан мэдээгээр 18,
19-нд ихэнх сумын нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур
тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/сек. 18, 19-нд салхи ширүүсч 8-13
м/сек, зарим үед түр зуур ширүүсч 14-19 м/сек хүрнэ. 19-нөөс хүйтэрч шөнөдөө
6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.