Аймгийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-06 10:40:41

Архангай /МОНЦАМЭ/. Монголын татварын албанаас жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үе таарч байгаа учраас 21 дэх удаагийн “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг “Эрсдэлийн эсрэг хамтдаа” уриан дор энэ сарын 4-8-ны өдрүүдэд цахим орчинд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрүүдэд шилдэг татвар төлөгчдийг шалгаруулах, ирээдүйн татвар төлөгчдийн дунд гар зураг, зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулах, иргэд, татвар төлөгчдөд хууль, тогтоомжоо сурталчлах, телевиз, олон нийтийн цахим сүлжээгээр хичээл зааж, татвар төлөгчдийн боловсролыг дээшлүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан байна.

2019 онд татвараа цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж, иргэд, татвар төлөгчдөд төлбөрийн баримт тогтмол өгч хэвшсэн гурван аж ахуйн нэгж, гурван иргэнийг “Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэн”-ээр шалгарууллаа.

“Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж”-ээр ДЭМӨНД, “Бага рашаант”, МЦЭ ХХК-ууд, “Шилдэг татвар төлөгч иргэн”-ээр Эрдэнэбулган сумын хувиараа хөдөлмөр эрхлэгч Ё.Ариунбилэг, Ц.Эрдэнэчимэг, С.Бямбасүрэн нарыг шалгаруулж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан шагналыг гардуулж өгөв.

相关新闻