Гэр бүлд зөвлөгөө өгөх цахим хуудсыг ажиллуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Улс, орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаад удаж байна. Энэ хугацаанд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албадууд өөрсдийн чиг үүргийн дагуу цахим сүлжээг ашиглан мэдээллийг түгээн ажиллаж байна. Тус газрын Гэр бүлийн хөгжлийн албанаас 4 дүгээр сард цахим орчинд нэлээд ажлыг хийжээ. Тухайлбал, гэр бүлд зөвлөгөө өгөх онлайн үйлчилгээг “Архангай аймгийн Гэр бүлд зөвлөгөө өгөх төв” нэртэй цахим хуудас нээж, таван хүнд сэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллийг өгчээ. Мөн хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдрийг тохиолдуулан эцэг эх асран хамгаалагч нарт “Хүмүүжлийн эерэг арга” онлайн сургалтыг байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд түгээсэн. Нийт 1250 хүн мэдээлэл авсан байна.
Одоо сарын хугацаатай зарласан “Хариуцлагатай гэр бүл”, “Гэр бүл-хайрын
нэгдэл” уралдаануудыг энэ сарын 15-нд дүгнэхээр ажиллаж байна.