Гэмт хэрэг өмнөх оныхоос 21.7 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-05-14 10:42:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар, бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний дөрвөн сард 10.1 мянга болж өмнөх оны мөн үеэс 2802-оор буюу 21.7 хувиар буурсан байна.


Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны 4 дүгээр сард 2575 болж, өмнөх сараас 516-гаар өсжээ. 16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2020 оны эхний дөрвөн сард 48 болж, өмнөх оны мөн үеийнхээс 12-оор буурчээ.


Гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс буурахад өмчлөх эрхийн эсрэг 1629, хулгайлах 737, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг 488, залилан 432, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 178, хүний амьд явах эрхийн эсрэг 160, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 157, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 70, малын хулгай 69-өөр буурсан нь голлон нөлөөлжээ. Харин хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 112, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 21-ээс тус тус өссөн байна.


Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2020 оны эхний дөрвөн сард 51.2 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 9.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирол 14.7 тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсөн хохирол 4.4 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2020 оны дөрөвдүгээр сард 15.1 тэрбум төгрөг болж, 3.0 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ.

 

相关新闻