Б.Махбалд 13 жилийн хорих ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-15 10:50:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал болж, түүнд 13 жилийн хорих ял оноолоо. 


Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тус хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу "Онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож дээрх ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 


2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны өмнө талбайд тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн бусдын гарт амиа алдсан юм. Тус хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалыг сэжигтнээр татсан юм. 


Тус хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн хугацаанд 11 удаа хойшилж байв.

相关新闻