Ой хээрийн түймэрт 900 га талбай шатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-05-21 15:31:36

Төв /МОНЦАМЭ/  Төв аймгийн Баянцогт болон Жаргалант сумын хилийн зааг дээр гарсан ой хээрийн түймэрт нийт 900 га талбай шатжээ.

Энэ оны 4 дүгээр сарын эхний 7 хоногийн байдлаар аймгийн Онцгой байдлын газарт ой, хээрийн түймэр нийт 4 бүртгэгдсэн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс ихэссэн үзүүлэлтэй байгаа аж.

Тус сумдад гарсан ой хээрийн түймрийг аймгийн Онцгой байдлын алба, Байгаль орчин аялал зуучлалын газар, Цагдаагийн газрын алба хаагчид болон тус сумдын орон нутгийн иргэд хамтарсан нийт 184 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр 7 хоногийн турш ажиллан бүрэн унтраажээ.

Мөн Онцгой байдлын газарт гал түймрийн нийт 17 дуудлага бүртгэгдсэнээс 70 хувийг обьектын гал түймрийн дуудлага эзэлж байгаа аж. 

相关新闻