Аймгийн хэмжээнд 30 гаруй мянган мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-05-26 11:57:53

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн БОАЖГ-аас "Зөв дадал-Ногоон ирээдүй" аяны хүрээнд мод тарих ажлыг зохион байгуулж,  Зуунмод суманд  үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн мод тарих газрыг хуваарилж өгсөн байна.  5 дугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд 30 гаруй мянган мод тарьжээ.

Тодруулбал аймгийн хот тохижуулах газар 40 ширхэг том нарс мод,  Зуунмод сумын ЗДТГ 50 ширхэг модыг хотын төвөөр буюу Зуунмод голын Амралт чөлөөт цагийн бүс болон Одонт хөтөл гэсэн 2 цэгт 1500 мод,, ОБГ 30 ширхэгийг байгууллагынхаа хашаанд тус тус тарьсан байна.

Мөн Зуунмод суманд 2395 ширхэг мод, бут сөөг тарьснаас шинэс 306, Нарс 90, голтбор 43, агч 39 гэх мэт 11 төрлийн 2167 ширхэг мод, бут сөөгийг 11 иргэн, 63 аж ахуйн нэгж, байгууллагад үнэгүй өгч тариулжээ.   

Мод тарьсан ААН байгууллага, иргэдэд тарьсан модоо усалж арчлах талаарх зөвлөгөө өгч ажилласан бөгөөд байгууллагын цахим хуудсаар зөвлөн ажиллаж байгаа. Тухайлбал бүх суманд мод тарих ажлыг зохион байгуулж байгаа, одоогоор сумдаас мод тарилтын тоо баримт ирээгүй байгаа гэж аймгийн БОАЖГ-аас  мэдээллээ.

相关新闻