Ихрүүдийн дунд “Ижил заяа” фото зургийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-27 11:51:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Ижил заяа” фото зургийн уралдаан зарлалаа.

Тус уралдаан нь орон нутагт Ихрүүдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж хэвших, тэдний нийгэм дэх оролцоог дэмжих, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой.

Уралдаанд 0-18 насны ихэр хүүхдүүд оролцох бөгөөд өөрсдийн ижил хувцсаар жигдэрсэн фото зургаа илгээх аж.

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдүүдийн зургуудыг олон нийтийн сүлжээнд тавьж, олон хүнд таалагдсан, түгээсэн байдлыг харгалзан үзэж байр эзлүүлнэ. Эхний байруудад орсон зургийн эздийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

“Ижил заяа” фото зургийн уралдаан энэ сарын 25-наас ирэх сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

相关新闻