“Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол ардын хувьсгалт нам,
Иргэний зориг, ногоон нам, Монголын уламжлалт нэгдсэн намын “Та бидний эвсэл”-ийн
нэр дэвшигчид өнөөдөр Өлгий хотод сонгуулийн сурталчилгааныхаа ажлын нээлтийг
хийлээ.
Тус эвслээс УИХ-ын сонгуулийн хоёрдугаар дугаар
тойрогт аймгийн МАХН-ын дарга Б.Айбек, Boeing-767 агаарын хөлгийн дарга,
нисгэгч Т.Ауез, аймгийн МАХН-ын дөрөвдүгээр мянгатын дарга З.Батырбек нар нэр
дэвшиж байгаа.
Нэр дэвшигчид энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэн хөрийн хөтөлбөр болон тус намын цаашид баримтлах бодлогын талаар товч танилцууллаа.