Баян-Өлгийн нутгаар салхины хурд түр зуур 24 м/с-д хүрч ширүүснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны
шинжилгээний төвөөс гаргасан энэ сарын 5-ны өдрийн 20:00 цаг хүртэлх нэг
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн хугацаанд нутгийн ихэнх
хэсгээр бороо орох төлөв ажиглагджээ.
Борооны өмнө салхины хурд 14-16 м/с, түр зуур
18-24 м/с-д хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.
Нийт нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 11-16 градус
дулаан байна.
Өлгий хот орчмоор өдөртөө дуу цахилгаантай бороотой.
Салхины хурд өдөртөө 18-20 м/с, түр зуур 24 м/с хүрч ширүүснэ.
Энэ сарын 5-наас 10-ны өдрийг хүртэлх тав хоногийн
урьдчилсан төлөвөөр хугацааны эхэн болон сүүлчээр зарим газарт түр зуурын дуу
цахилгаантай бороо орно. Нийт нутгаар сэрүүсэж шөнөдөө 2 градус хүйтнээс 3
градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байх ба хөрсөн дээр цочир хүйтрэхийг
анхааруулж байна.