Нэг цонхны үйлчилгээний төвөөс 57 төрлийн лавлагаа авах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн Өлгий сумын ЗДТГ-ын дэргэд Нэг цонхны үйлчилгээний төв үйл
ажиллагаагаа эхэллээ.
Тус төв нь төрийн байгууллагуудын
дотоод үйл ажиллагааны нэгдсэн платформ /ERP/-ыг ашиглан иргэний болон
улсын бүртгэл, гааль, татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, шүүхийн
шийдвэр гүйцэтгэх, боловсрол, тээврийн хэрэгслийн жолоодох эрх зэрэг
57 төрлийн лавлагааг газар дээр нь түргэн шуурхай гаргаж иргэдэд үйлчилнэ.
“Нэг цонхны үйлчилгээ төрийн
байгууллагуудын уялдаа холбоо, мэдээллийн урсгалыг сайжруулах, төрийн үйлчилгээг
иргэн, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, ил тод хүргэх зорилготой бөгөөд үйл
ажиллагаагаа эхлүүлээд хоёр долоо хоног болж байна. Тус төв Өлгий
сумын ЗДТГ-ын дэргэдэх “Дөл” клубд байрлаж байгаа” хэмээн
тус төвийн мэргэжилтэн А.Гүлмайра хэллээ.
Үйлчилгээ авах хүсэлтэй иргэн,
байгууллагуудын хувьд ажлын цагаар хандах боломжтой ажээ.