Эргүүлээр байгаль орчны эсрэг гурван зөрчлийг илрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. БОАЖГ-аас ойн санд үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан аймгийн Засаг даргын захирамжийг гаргуулж, хяналт тавин ажиллаж байна.
Түймрийн аюултай үед ой, хээрийн
түймэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
зорилгоор байгалийн жамаар унасан бугын ясан эвэр түүхийг хязгаарлах, ой,
хээрийг түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл, хяналт
шалгалтын ажлыг сумдын байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын
байцаагч, Цагдаагийн тасаг, хэсэг, Экологийн цагдаагийн албатай хамтран ажиллаж
байна. Энэ ажлын хүрээнд давхардсан тоогоор 20 гаруй удаагийн
эргүүл шалгалтыг хийж, хууль бус мод бэлтгэлийн 3 зөрчлийг илрүүлэн, 1000 орчим
иргэнд ой, хээрийн түймрийн сэрэмжлүүлэг гарын авлага материалыг тараажээ.