Шилжүүлэн суулгах модыг Сэлэнгээс бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ойгоос мод шилжүүлэн суулгах журмаар нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг Сэлэнгэ
аймгаас хийж байна.
Тухайлбал энэхүү шилжүүлэн суулгах модыг
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Их наран буюу Нарангийн даваа”-наас авч байгаа аж. Эл ажлыг
“Тод газар” ХХК гүйцэтгэж, нарс модны суулгацыг тээвэрлэж байгаа ажээ. Энэхүү
ойгоос мод шилжүүлэн суулгах нь нэн хариуцлагатай ажил юм. Иймээс түүнд тавих
хяналт шалгалтын ажлыг тогтмол
явуулдаг байна. Үүнийг Байгал орчин, аялал жуулчлалын яамны Ойн
бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Р.Ганбат, Мэргэжлийн хяналтын
ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа, Ойн
судалгаа хөгжлийн төвийн УТҮГ-н "Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх"
тасгийн мэргэжилтэн Б.Батбаатар нар хийж байгаа
аж. Мөн “Сэлэнгэ бүс”-ийн СДОА-гийн дарга, инженер, Цагааннуур сумын Байгаль
орчин хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар оролцож хамтарсан шалгалт хийж
байгаа гэнэ.
Энэхүү хамтарсан
хяналт шалгалтын ажлыг мод тээвэрлэх тухай бүрт хийдэг ажээ.