Цагааннуур боомтод бүрэн автомат ариутгалын пункт байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-15 15:23:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших Цагааннуурын хилийн шалган нэвтрүүлэх боомтод тээврийн хэрэгслийн бүрэн автомат ариутгалын пункт барьж ашиглалтад орууллаа.

Холбогдох санхүүжилтийг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэжээ. Тус пункт нь 300 метр зайнаас, 80 метр гүнээс усаа татаж, мананцар үүсгэн тээврийн хэрэгслийг ариутгадаг аж.

Өнөөдрийг хүртэл ОХУ-ын Ташанта боомтоор дамжин орж ирсэн болон гарсан тээврийн хэрэгслүүдийг гар аргаар ариутгадаг байсан. Аритгалын шинэ пункт ашиглалтад орсноор коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах шинэ боломж бүрдэж байгааг албаны хүмүүс онцоллоо. 

相关新闻