“А” ангиллын жолооч нарт хандан уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-18 14:12:20

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газраас А ангиллын жолооч нарт хандаж уриалга гаргалаа.

Уриалгад “А ангиллын жолооч нарт хандаж, замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдал, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх үүднээс хамгаалах хэрэгсэл болон бичиг баримтаа бүрэн авч явж байхыг анхааруулсан байна.

Үүнд: Хэрвээ дээрх ангиллын жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай өмсөөгүй бол 10000 төгрөгөөр, унаж яваа мотоциклоо улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол зөрчлийн тухай хуульд зааснаар 50000 төгрөгөөр тус тус торгуулах гэнэ. Мөн согтуугаар жолоо баривал зөрчлийн тухай хуульд зааснаар жолоодох эрхийг нэг жилээр хасч, 400000 төгрөгөөр, бичиг баримтаа биедээ авч явахгүй замын хөдөлгөөнд оролцвол 200000 төгрөгөөр, замын хөдөлгөөнд оролцоход мотоциклийн гэрэл асахгүй бол 20000 төгрөгөөр тус тус торгох юм байна. 

相关新闻