‘’Хур‘’ портал системийн нэг шатлалт үйлчилгээгээр 198 иргэн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-22 14:30:10

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас Төрийн үйлчилгээний нэгдсэн ‘’Хур‘’ портал системийн нэг шатлалт үйлчилгээг амжилттай хэрэгжүүлэн 17 сум, 6 тосгонд хүргэн ажиллаж байна. 

Жавхлант сумын ЗДТГ-аас энэ ажлын хүрээнд 60 төрлөөр нэр бүхий лавлагааг өгөх, 68 сая төгрөгийн техник хэрэгслийг хүлээн авч иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Тухайлбал сүүлийн нэг сарын байдлаар ЗДТГ-ын иргэний танхимаас 198 иргэн лавлагаа гаргуулан ажилласан байна. Энэхүү төхөөрөмжийн системийн давуу тал нь иргэний харьяалал харгалзахгүй, олон байгууллагын мэдээллийг нэг дороос зөвхөн хурууны хээ уншуулан авах боломжтойгоороо онцлогтой аж. Мөн түүнчлэн дээрх ажлын хүрээнд иргэдэд туслах ‘’Цахим хөтөч” хууль зүйн зөвлөгөө мэдээллийн булан нээн ажиллуулж буй явдал юм. Энэхүү булангаас иргэд өөрт тулгамдаж буй хууль зүйн зөвлөгөөг авах аж. Эл цахим хөтөч дээр ирж саналаа бичиж явуулахад, 24 цагийн дотор хариу мэдээллийг иргэнд өгөх гэнэ. Энэхүү булан нь иргэд өөрт тулгарсан эрх зүйн асуудлаа хуулийн дагуу шийдвэрлүүлэхэд туслахаас гадна хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны цахим сан болж буйгаараа ач холбогдолтой юм.

 

相关新闻