Аймгийн хэмжээнд 515 хүн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал
авах үйл ажиллагаа Сэлэнгэ аймагт өглөөний 08.00 цагт эхэлж ямар нэгэн зөрчилгүй хэвийн үргэлжилж байна.
Энэ удаагийн сонгуулиар Сэлэнгэ аймагт нийт 515 хүн зөөврийн битүүмжилсэн
хайрцгаар санал өгөх хүсэлтээ ирүүлжээ. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал
авах үйл ажиллагаа цагдаагийн хамгаалалтад, хэсгийн санал авах байрны хоёр
ажилтан, намуудын ажиглагч нарын төлөөллийн бүрэлдэхүүнтэй явж байна. Аймгийн
хэмжээнд нийт 56 хэсэгт санал авна. Сүхбаатар сумын тухайд 144 хүн зөөврийн
хайрцгаар саналаа өгөхөөр хүсэлтээ ирүүлсэн байна. Өдрийн 11.00 цагийн байдлаар
Сүхбаатар сумын 5 багаас нийт 23 хүний саналыг зөөврийн хайрцгаар аваад байна. Энэхүү үйл ажиллагаа оройн
20.00 цагт дуусна.