Мод тарих санаачилгад 10 гаруй байгууллага нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-12 14:53:47

Дорноговь аймгийн ЗДТГ, БОАЖГ, Сайншанд сумын ЗДТГ хамтран  “Нэг иргэн, нэг мод” уриалга гаргаж хувь хүмүүс, албан байгууллагыг мод тарих ажилд оролцуулж эхэллээ.

Одоогийн байдлаар мод тарих санаачилгад 10 гаруй байгууллага нэгдэж Сайншанд сумын гуравдугаар багийн нутагт 100 гаруй нүх ухав.  Дээрх ажлын зорилго нь иргэд амьдарч буй орчин тойрондоо ногоон байгууламжийг бий болгох,   мод тарих, тарьсан модоо ургуулж арчлах, зүлэгжүүлэх,  хотдоо тохилог, тав тухтай орчныг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Харин байгууллага тус бүр  таван мод тарьж ургуулах аж.

Гэхдээ энэ удаа байгууллага хувь хүмүүсийг мод тарихад нь  мэргэжлийн байгууллагаас зөвлөмж чиглэл өгөх, хамтарч тарих чиглэлийг баримталж байна.    

Х.Эрдэнэбулган

相关新闻