Архивын үзлэгээр “А” үнэлгээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-12 14:55:55

 Хууль зүйн сайдын захирамжийн дагуу Архивын ерөнхий газрын албаны хүмүүс Дорноговь аймагт төрийн архивын улсын үзлэгийг тавдугаар сарын 06-наас 10-ны хооронд   зохион байгууллаа.

Төрийн архивын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт,төрийн архивын баримтын хадгалалт хамгаалалт,төрийн архивын тоо бүртгэл зэрэг үндсэн 10 чиглэлээр 37 үзүүлэлтээр үнэлж дүгнэхэд тус аймаг  950 оноо авч, 95 хувь “ А” буюу  “Маш сайн” үнэлгээ авсан байна.

Дорноговь аймагт  архивын улсын үзлэгийг Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын дарга, улсын байцаагч Б.Цэндсүрэн, мэргэжилтэн, улсын байцаагч Ц.Золжаргал, Үндэсний төв архивын Зураг төслийн баримтын архивын эрхлэгч О.Тунгалаг нар удирдан явуулжээ.

Х.Эрдэнэбулган

相关新闻