Цагдаагийн хэлтэс авто машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-19 17:01:36

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтэст Тоёота приус маркийн хоёр ширхэг авто машин өгчээ.

Цагдаагийн байгууллагын 99 жилийн ойг угтан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд ашиглах зорилгоор энэхүү авто машиныг өгсөн аж. Уг машиныг Мандал сумын ГХУСАЗСЗ-өөс өгсөн байна. Уг хоёр машины төлбөр болох 15.0 сая төгрөгийг тээврийн хэрэгслийг худалдан авах журмын дагуу тендер шалгаруулан худалдан авсан аж. Ийнхүү амар амгалан амьдралын төлөө хамтдаа уриатай мөрдөстнүүдийн ажиллах нөхцөл хангагдсаар байна.

相关新闻