Сэлэнгэ аймгийн нутгаар 21, 22-нд агаарын температур 30-35 градус хүрч хална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн нийт нутгаар маргааш
буюу 21, 22-ны өдрүүдэд агаарын температур 30-35 градус хүрч огцом халахыг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
2020 оны 7 дугаар сарын 20-ны 20
цагаас 7 дугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан
мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар багавтар
үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Шөнөдөө 8-13 градус,
өдөртөө 27-32 градус дулаан байна. Сүхбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Бороо
орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 29-31
градус дулаан байна.
2020 оны 7 дугаар сарын 22-ноос
2020 оны 7 дугаар сарын 26-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын
урьдчилсан мэдээгээр 23-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд ихэнх сумдын нутгаар
түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 6-11 метр.
Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.