Цагдаагийн алба хаагчид ажлын байрандаа мэдлэг чадвараа дээшлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-21 17:20:51

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтсээс алба хаагчдынхаа мэргэшлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна.

Тус Цагдаагийн хэлтсээс Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвтэй хамтран алба хаагчид руу чиглэсэн сургалтуудыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа аж. Тодруулбал алба хаагчдын хууль эрх зүйн албаны мэдлэг чадвар, зэвсэг техник, бие бялдар, сахилга ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр сургалт, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлсэн байна. Ингэж цагдаагийн алба хаагчид ажлын байрандаа чадавхижиж буй нь хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна иргэд, олон нийтэд хуулийн хүрээнд үйлчлэхэд ач холбогдолтой алхам болж байгаа хэмээн тус Цагдаагийн газраас мэдээлэв.   

相关新闻