Байгаль хамгаалах, аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 14:14:17

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн төв дээр байгаль хамгаалах, аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулсан байна. Энэхүү төвд ирснээр Гурвантэс сумын байгалийн гайхамшгийн тухай, аялах боломжтой газрууд, ан амьтад, тэр дундаа ирвэсний тухай богино хэмжээний видео танилцуулгыг хүлээн авч үзэх боломжтой юм.

Тус төвийн тухай иргэддээ сонирхуулахад бүх цонхны хөшиг нь Тост, Тосон бумбын нурууны байгалийн үзэсгэлэнг харуулсан зурагтай бөгөөд ханад нь тухайн газар нутагт амьдардаг ан амьтан, жигүүртэн шувуудын зургийг байрлуулсан ажээ.

Тост, тосон бумбын нурууг хамгаалалтанд авах асуудал нэлээд хугацааны турш яригдаж олон хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн нэг болсон юм. Хамгаалалтанд авсны дараа яах ёстой вэ гэдэг асуудлаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нутгийн иргэдтэй санал солилцон Гурвантэс сум, тэр дундаа Тосон тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуун мод зулганай  гээд гайхамшиг болсон сайхан газруудаа түшиглэн аялал жуучлал хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн аж. Өнгөрсөн оны 10-р сараас хөрөнгө оруулалтыг нь хийж нутгийн иргэдтэйгээ хамтран Тост багийн төвд байгаль хамгаалах, аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Тус төвийн тохижилтын ажлууд дуусч энэ сараас иргэдэд үйлчилж эхэлсэн юм.

Гадаад, дотоодын жуулчид тухайн төвд ирснээр Тост тосон бумбын нурууны байгалийн гайхамшиг, тус нуруу орчимд хийх аялалын маршрут, энэ гайхамшигтай газар ургадаг ургамал, амьдардаг амьтан, шувууны талаар сонирхолтой цогц мэдээллийг авах боломжтой болж байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻