Баян-Өлгийчүүд “Яараад яахав дээ” аяныг идэвхтэй дэмжин нэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газраас “Орон нутгийн зам-Хөдөлгөөний
соёл" нэгдсэн арга хэмжээ, “Яараад яах вэ дээ” аяныг орон даяар хоёр дахь
жилдээ өрнүүлж байгаа.
Аяны хүрээнд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын
Замын цагдаагийн тасгаас иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрмийг баримтлах
талаар санамж, сэрэмжлүүлэг тарааж, яриа таниулга хийж байна.
Мөн аймгийн Сум дундын ойн
ангитай хамтран "Шар нуур"-ын хяналтын цэгт автомашины шил арчигч
шингэн, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгайлан
бэлтгэсэн сэрэмжлүүлэг бүхий самбар байрлуулжээ.