Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 17:12:58

Улсын хэмжээнд улаан бурхан өвчин ихсэх хандлагатай байгаа юм. Тиймээс иргэдийг дархлаажуулалтын вакцинд хамруулах ажлыг энэ сарын 12-оос эхэллээ.

Энэхүү ажил энэ сарын 25 хүртэл үргэлжлэх юм. Өмнөговь аймгийн хэмжээнд улаан бурхнаар өвчилж болзошгүй 18-35 насны 9500 орчим иргэн байгаа бөгөөд дурдсан хугацаанд дархлаажуулалтын вакциндаа хамрагдахыг уриалсаар байна. Мөн албан байгууллагууд дээрх насны иргэдээ тус аянд хамруулж байгаа нь энэхүү ажилд нэлээн дэм болж байгааг холбогдох мэргэжилтнүүд ярилаа.

Энэхүү ажлын хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүдэд дархлаажуулалтын вакцинд хамрагдахын ач холбогдлын талаарх сургалтыг зохион байгуулсан юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

 

 

相关新闻